Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»И.Одончимэг гавьяат “Тамгагүй төр” жүжигт тоглож явлаа
Папарацци

И.Одончимэг гавьяат “Тамгагүй төр” жүжигт тоглож явлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/15/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй эмгэнэлт жүжгийг мэдэхгүй хүн ховор. Тус жүжгийг найруулагч Ч.Найдандорж 1998 онд анх тайзнаа тавьж байв. Тус жүжгийн гол дүрд МУГЖ И.Одончимэг тоглож байсныг одоогийн залуус бараг мэдэхгүй.

Жүжгийн үйл явдал нь, Хүннү гүрний хаан Арчуг хоёр хатантай. Хоёр хатан хоёул хөл хүнд болов. Хаан бага хатан Гүргэлээ хөл хүнд болсонд ихэд баярлах ба их хатан Цэцэрийн хөл хүнд болсныг үл таашаана. Хаан түүнийг өөрийн үр бус гэж сэжиглэнэ. Үнэн хэрэгтээ их хатан түшмэл Эгэрэгийн үрийг тээжээ. Хатад амаржиж хаан хоёр хүүтэй болов. Түшмэл Эгэрэг хааны их хатнаас төрсөн нууц хүүдээ хаан ширээ залгамжлуулахаар хааныг ятгана. Хаан харин бага хатнаас төрсөн хүүгээ хаан болгохоор шийджээ.Эгэрэг их хатан Цэцэртэй үгсэн хуйвалдаж нялх хоёр хүүг хооронд нь сольж орхив. Арчуг хаан хүүгээ солигдсоныг мэдсэнгүй. Их хатнаас төрсөн түшмэл Эгэрэгийн хүүг бага хатнаас төрсөн хүү хэмээн санаж багад нь хаанд өргөмжлөв. Хөвгүүд эрийн цээнд хүрэхэд хаанд өргөмжлөгдсөн түшмэлийн нууц хүү Ачир ихээхэн хэрцгий хүн болж өсөх ба бага хатнаас төрж их хатны хөхийг хөхөж өссөн хааны жинхэнэ хүү Хүчир ухаан уужуу, хүнлэг сэтгэлт нэгэн болж өсчээ. Эрийн цээнд хүрсэн Ачир хүү хаан эцэгтээ эхтэйгээ гэрлэх тухайгаа хэлэхэд хаан ихэд цочирдоно. Хаан Ачирыг цаазаар авч, их хатнаас төрсөн бусдын хүү хэмээн эндүүрч яваа Хүчирыг хаанд өргөмжлөх шийдвэр гаргав. Улмаар хайртай хатан Гүргэлийг, дараа нь Ачир хүүг хороогоод Хүннү гүрнийхээ ирээдүйг Хүчир хүүдээ үлдээхээр шулууджээ. Үүнийг мэдсэн түшмэл Эгэрэг Гүргэл хатан, хүү хоёроо хөнөөгдсөний дараа хааны хүү Хүчирийг хөнөөв. Ийнхүү Хүннү гүрэн хаангүй болжээ. Түшмэл Эгэрэг хааны өргөөнд орж ирэн Арчуг хаанаас тамгыг нь шаардахад хаан Хүннү гүрний төрийн тамгыг хайртай хатан Гүргэлийнхээ цээжинд хийн онголов хэмээн хэлээд хаан түшмэл хоёр бие биенээ хөнөөв. “Тамгагүй төр” жүжгийн үйл явдал ингэж өндөрлөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.