Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий байгууллагад нэгжлэг хийжээ
Папарацци

Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий байгууллагад нэгжлэг хийжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/17/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкнаас мөнгө аваад төлөөгүй, зориулалт бусаар зарцуулсан, хээл хахууль өгч, авч зээл олгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа шат дараатай үргэлжилсээр байна.

АТГ-ын ажлын хэсгийнхэн энэ сард багтаан зарим зээлдэгчтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ынханд хүргүүлэхээр бэлтгэж буй аж. Эхний ээлжийн зээлдэгч, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд, банкны эрх бүхий ажилтнуудад холбогдох хэргийг ийнхүү прокурорын хяналтад хүргүүлэхийн зэрэгцээ дараагийн зээлдэгчдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг шуурхайлж байгааг аж.

 

Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2018 оны зургадугаар сарын 19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан, өдгөө чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан “Пирамид орд” ХХК-ийнхантай холбоотой хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан аж.

Гомбын Цолмон захиралтай тус компани “Буман залуус” нэртэй 296 айлын орон сууц” барина хэмээн уг зээлийг авсан бөгөөд түүнийхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь, МоАХ-ны эзэмшилд бүртгэлтэй 9000 гаруй ам метр газрыг тавьсан байдаг. Энэ газрыг барьцаалах зөвшөөрлийг МоАХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гаргасан гэдэг.

Тиймээс уг хэрэгт холбогдуулан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий дээрх холбооны байранд нэгжлэг хийж бичиг баримтуудыг нь хураан авчээ. Гэхдээ түүнийг албадан саатуулж, тайлбар мэдүүлэг аваагүй гэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвхөн дээрх “Пирамид орд” ХХК-иар тогтохгүй, зөвлөх асан Ц.Ууганбаярын нэр дээр бүртгэлтэй, “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум зээл авсан “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлтэй холбоотойгоор шалгахаар болсон гэж буй ч энэ асуудлаар хараахан тайлбар, мэдүүлэг аваагүй байна.

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон хүмүүсийн 10 объектод нэгжлэг хийсэн талаараа өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн. Тэдний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой нэгжлэг аж.

Харин нөгөө нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр Баянгол дүүргийн Баянгол дүүргийн эрх бүхий албан тушаалд томилогдсон, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Цээсүрэн нарын ажлын байр, хамаарал бүхий аж ахуйн нэгж, гэрт нь хийсэн ажиллагаа юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.