Өнөөдөр олон улсын музейн өдөр. Энэ өдрийг угтан Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол боллоо.

Уг ёслолын арга хэмжээнд Монголын үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей, Богд хааны ордон музей, Чингис хааны өв-соёлын хүрээлэн, Монголын уран зургийн галерейн хамт олон “Музейн хүч нөлөө” уриан дор нэгдсэн юм.
Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Бэлтгэсэн Д.Энхсайхан

