Зууны манлай поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяагийн том охин Чимгээ их сургуулиа дүүргэж хонхны баяраа хийжээ. Түүний хувьд дуучин бүсгүйн ганц эрэгтэй дүүгийн охин бөгөөд багаасаа өнчрөн хоцорч, дуучин бүсгүйд өргөгдсөн охин юм.

Тодруулбал, дуучин Б.Сарантуяагийн эрэгтэй дүү Б.Төмөр хэдэн жилийн өмнө хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тиймээс дуучин Сараа охиныг нь өөрийнхөө хүү, охинтой зэрэгцүүлэн өсгөж өндийлгөж өдий зэрэгтэй хүргэсэн юм.
Дуучин Б.Сарантуяагийн том хүү Эрхэмбилэг гэдэг. Эрхэмбилэг хүү хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжийнхээ уран бүтээлийн ажилд туслах болсон бол ийнхүү том охин Чимгээ нь мөн л амьдралын их аянд мордож буй юм. Харин бага охиныг нь Хулан гэдэг. Хөвсгөлийн нэгэн нэртэй бизнесмэний охин гэдгээр монголын ард түмэн андахгүй.


