“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрх бүхий реппэр бол ROOCKIE юм.
Охид залуусын энэ цагийн шүтээн болсон тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотод тун удахгүй тоглол хийх бөгөөд энэхүү тоглолтоо өөрийг нь шүтэн бишэрдэг хүүхэд залууст зориулж хийхээр болжээ. Тоглолтын онцлог нь 13-аас дээш насныхан үзэх боломжтой бөгөөд ямар ч архигүй, алкохалгүй тоглолт гэдгээрээ онцлогтой юм.
Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У. Мөнхбагана гэдэг. Rookie гэдэг нь “залуу тоглогч” гэсэн утгатай үг. “C” үсэг нэмэгдэхээр нэр үг болдог. Тэрээр Багануур дүүргийнх. Аав ээж нь гитар тоглодог мөн аав нь огт монгол дуу сонсдоггүй итали дуу их сонссдог байжээ. Тиймээс Roockie дуу хөгжимд ойрхон өсчээ. Одоо ээж дүүтэйгээ хамт амьдардаг. Roockie пянз цуглуулах хоббитой. Пянзаа сонсонгоо хоол хийх дуртай. Нарийн боов, торт ч хийж чаддаг. Түүний бас нэг мөрөөдөл нь өөрийн гэсэн тохилог, дулаахан уур амьсгалтай кафетай болох.
Roockie-н тоглосон анхны кино нь “Үр”. Сургуулиа төгсөөгүй ч түүнийг жүжигчний ур чадвартай, авъяастайг энэ киноноос хүмүүс мэдэрсэн байх. Roockie түүхэн кинонд дүр бүтээх мөрөөдөлтэй ч шивээстэй болохоор болдоггүй гэнэ.

