Рок попын тогоонд “Номинталст” хамтлагаар овоглож олонд танигдсан дуучин Т.Дэлгэрмөрөн олноос онцгой шивээстэй. Тэрбээр толгой дээрээ соёмба үсэг шивүүлсэн нь “Соёмбон толгойт” гуншинг өөртөө зүүхэд хүргэсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хувийн амьдралын ээдрээ, маргаанаас болж олны анхаарлыг татах болсон тэрбээр өдгөө Дорноговь аймгийн Айраг суманд “Хайртай шүү ээжээ” тоглолтоо хийжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичиж, Солонгон ааштыгаа санаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “ “Дорноговь аймгийн “Айраг” сумын хөдөлмөрчин олон түмэндээ “Хайртай шүү ээжээ” аялан тоглолтын баг хамт олон машид ихээр баярлан талархалаа. Манай тоглолтын үзэгчид үнэхээр гал халуун доргио гэж яана.Үзсэн мэдэрсэн хүмүүс маань сэтгэгдэл үлдээх биз ээ. Гэв гэнэт олон өдөр энэ хүнээс хол яваад байгаагаа мэдэрч урд урдхаасаа илүү ихээр санан бэтгэрээд байна уу даа би. Хайртай хөөрхөн гүнж нараасаа аав нь дахиад хол явахгүй ээ.Дандаа хамтдаа байхыг маш ихээр хүсэж байна.Аав нь дэндүү их хайртай даа та нартаа” гэжээ.