Фантастик продакшны жүжигчин, хөтлөгч Ж.Алтаншагайг танихгүй хүн ховор. Хэнтий нутгаас гаралтай жүжигчин залуугийн хувьд урлагийн бусад уран бүтээлчдээсээ хариуцлагатай, цаг барьдаг, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг гэдгээрээ онцгойрдог.

Өдгөө дөрвөн охины аав болсон тэрбээр энэ тухайгаа “Хариуцлагатай байх, цаг барих, үнэн ярих, аливаа ажлаа сайн хийх нь хүнд байх хамгийн том чанар” хэмээн өөрийнхөө баримталдаг зарчмын талаар нэгэн шоунд оролцох үедээ хэлж байсан.
Сүүлийн үед түүний хөтлөлтгүй хурим, ойн арга хэмжээ, элдэв найр наадам үгүй болсныг уншигч та надаар хэлүүлтгүй мэдэж буй байх. Тэгэхээр хэр сайн хөтлөгч вэ гэдгийг тунгааж болох нь ээ. Өдгөө 36 настай түүнийг манай сайт хэрхэн папарацийн дуранд буулгаснаа сонирхуулж байна.





