Гялалзсан эрч хүчтэй, нөр их авьяастай, монголын театр кино урлагт тодорсон нэгэн өвөрмөц фигур бол жүжигчин Т.Бархүү.
Үүнийгээ ч тоглосон дүр бүхнээрээ баталж, “Яг түүн шиг” шоуны оролцогчоор тодорч шилдэгийн шилдэгээр тодорч явсан. Харин өдгөө тэрбээр оролцож явсан шоуныхаа шүүгчийн хүндэт суудалд тухлах болсныг уншигч та харсан биз ээ.
Өдгөө 40 насны босго алхсан жүжигчин залуугийн хувьд биеийн галбираа алдаагүй яваа цөөн уран бүтээлчдийн нэг. Энэ тухайгаа тэрбээр “Ер нь өглөөний цайгаа сайн ууж, өдрийн хоолоо сайн идээд, орой багахан идвэл жингээ бариад байх шинжтэй байдаг юм шиг санагддаг” хэмээн онцолж байсныг уншигч танаа уламжилж байна.





