Төв талбайд 31 дэх удаагийн Номын баяр УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар нээлтээ хийсэн.
Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна.
Номын хоймор асарт Төрийн соёрхолт зохиолч яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй бичгийн мэргидүүд суужээ.
Тэрээр номын баярт гурав дахь удаагаа оролцож буй нь манай сайтын дуранд буужээ.


Сонирхуулхад тэрээр 1990 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Бүгээн анир”, “Гүмүда” нэрт шүлгийн ном гарган яруу найргийн ертөнцөд орж эхэлжээ.

