Эмоци продакшн, Мөрөөдлийн театрийн залуу уран бүтээлчид болон Diamond циркийн шилдэг үзүүлбэрүүд орсон “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт 5/31, 06/01-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно.
Тайз, дэлгэц хосолсон уг шоу тоглолт бүх насныхан зориулагдсан гэдгээрээ онцлогтой. 90 минут үргэлжлэх уг шоу тоглолтыг хүүхдүүддээ ч гэлтгүй гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой бөгөөд баярын өдрийн хамгийн зөв сонголт болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдэж байна.
Аав, ээжтэйгээ цирк үзэж байсан уншигч таны гайхалтай дурсамж энэ өдөр сэргэх болно. Тиймээс үр хүүхэддээ та ч энэ гайхалтай дурсамжийг бүтээгээрэй.
Гэгээлэг дурсамж бүтээж, баярын өдрөө сайхан тэмдэглэх боломжийг олгож буй тус шоу тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжилгийг хүргэж байна.

Тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Мөн цахимаар авах бол
https://www.ticket.mn/event/1236/ линкээр орж авна уу.

