Сүүлийн үед хүүхэд залуусыг санхүүгийн сахилга баттай байхыг уриалж, хурдан баяжих арга ухааныг нийгэмд түгээж яваа залуу бол А.Идэрбат.
Дөнгөж 35 насны босго алхаж яваа тэрбээр ажлын гараагаа “Таван Богд Групп”, санхүүч, бизнес хөгжлийн менежерээр эхлүүлж, цаашлаад “Ард Санхүүгийн Нэгдэл”, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байв.
2017 оноос эхлэн хөрөнгө оруулагч, энтерпренер чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэлээн хэдэн тэрбумын үнэлгээтэй Апекс Капитал, Томүжин Альтернатив Сургууль, Аурум Групп болон Акумулус Капитал компаниудыг амжилттай үүсгэн байгуулах/хамтран үүсгэн байгуулаад байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд тэрээр компани, хувь хүмүүст хөрөнгө оруулалт, мөнгөний менежментийн талаар зөвлөгөө өгч олон зуун хүнд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь туслаад байгаа гэдэг.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын 10 дүрэм”, “F*ck you money” зэрэг номнуудаараа олны анхаарлыг татсан. Өөрийн хөрөнгө оруулалтын туршлага, алдаа оноогоо ном болгон гаргасан нь ёстой л нүдээ олсон бизнес байсан гэхэд болно.



