Сүүлийн жилүүдэд монголд заслын эмнэлгүүд борооны дараах мөөг шиг олширсон. Үүний үр дүнд охид бүсгүйчүүд бүү хэл, өөртөө арчаатай залуус арьсны арчилгаа, унжилт, үрчлээндээ анхаарч нүүрэндээ гоо засал хийлгэх болсон. 
Тус эмнэлгүүдийн зарим нь олны танил уран бүтээлчдийг онцолж, рекламдаа тоглуулан гоо заслыг нь үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үнээр хийж өгч буй. Тэгвэл тэдний нэгээр Go студийн найруулагч Д.Галбаяр тодорчээ. Өдгөө 42 настай тэрбээр 20 орчим кг-ийн жинг богино хугацаанд хаясны улмаас арьс нь нэлээдгүй үрчийж, унжсан тул ийнхүү гоо засал хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бололтой.
Түүний өөрчлөлтийг сонирхуулж байна.

