Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УХТЭ-ийн албан тушаалтан барьцаанд тавьсан 9911-тэй дугаараа төсвийн орлогоор авчээ
Папарацци

УХТЭ-ийн албан тушаалтан барьцаанд тавьсан 9911-тэй дугаараа төсвийн орлогоор авчээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/25/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга асан О.Баярсайханыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Улмаар НПГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шилжүүлсэн байна.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглан эмч нарын төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын төлбөрийг номын санч М гэх хүний дансанд хадгалж байгаад авч үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон аж.

Тодруулбал, УХТЭ-т өнгөрсөн оны едүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад 86 эмч хамрагджээ. Тэдний сургалтын төлбөрт 101.3, бусад төлбөрт 11.7 сая гаруй төгрөг цугларсан гэнэ. Харин УХТЭ-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга асан О.Баярсайхан тус эмнэлгийн номын санч М-д дээрх 113 сая гаруй төгрөгийг дансанд хураан авах үүрэг чиглэл өгч, хураалгасан аж. Уг мөнгөнөөсөө 31.3 саяыг нь М-аас бэлнээр авч “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн барьцаанд тавиад байсан 9911… дугаарынхаа зээлийн төлбөрт дийлэнх хэсгийг нь өгчээ. Харин үлдсэн нэг сая төгрөгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсныг АТГ-ынхан шалгалтаараа тогтоосон аж. Уг нь Сангийн сайдын тушаалаар баталсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журамд “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн кассанд бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасан. Мөн дээрх эмнэлгийн ерөнхий захирлын бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны журам батлах тухай тушаал, түүний хавсралтад “Тус эмнэлгийн үндсэн ба туслах үйл ажиллагаа /бусад орлого/-наас орох орлогыг нэг цэгийн үйлчилгээ /сувилагчийн пост/, байгууллагын кассанд бэлнээр хүлээн авч, тухайн ажлын өдөр дуусахаас өмнө кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасан атал УХТЭ-ийн Сургалт, судалгаа, гадаад харилцааны албаны дарга нь ийнхүү зөрчиж,
өөртөө давуу байдал бий болгосон аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.