Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»50 насандаа урлагтаа эргэн ирсэн жүжигчин О.Дуламсүрэн
Папарацци

50 насандаа урлагтаа эргэн ирсэн жүжигчин О.Дуламсүрэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/25/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагт сүүлийн жилүүдэд туслах дүрүүдийг гол дүр шиг чимж явдаг авьяаслаг уран бүтээлчид олон төрсөн. Тэдний нэг бол жүжигчин О.Дуламсүрэн.

“Бүтэн амьдрал” киноны дэлгүүрийн эгчийн дүрээр олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг хүлээж яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд “Наран мандах нутаг”, “Бүтэн амьдрал”, “Хавтаст хэрэг”, “Эрвээхэйн сүүдэр”, “Миний хайртай Пабло” зэрэг 20 гаруй дэлгэцийн бүтээлд ихэвчлэн “чимэг” болсон дүрүүдийг бүтээсэн.
Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр үеийнхэн дундаа жавхаалаг, царайлаг, хөөрхөн, хөгжилтэй, золбоолог гэх “өнгө”-өөр ялгардаг. Жүжигчин бүсгүйн хувьд МУГЖ П.Эрдэнэзаантай СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн ангижавууд. Их сургуулиа төгссөний дараагаар П.Эрдэнэзаан урлагтаа үнэнчээр зүтгэсэн бол, түүний ангийн найз О.Дуламсүрэн амьдралын эрхээр бизнесийн ертөнцөд хөл тавьж, БНСУ-ын Жежү арлаас “ориг” жимсүүдийг монголчууддаа нийлүүлдэг байжээ. Түүнчлэн тэрбээр, бизнес болон нийгмийн идэвхээрээ манлайлдаг JCI олон улсын байгууллагын гишүүн ажээ.
Ажил амьдралаа эмхэлж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн жүжигчин бүсгүйг урлагт эргэн ирэхэд том түшиг тулгуур болсон хүн нь түүний найз УДЭТ-ийн урдаа барьдаг жүжигчин, МУГЖ Ц.Баясгалан, “Маск” хамтлагийн захирал МУГЖ П.Эрдэнэзаан нар байсныг тэрбээр ойр дотныхондоо онцлон ярих дуртай юм билээ.
Ямартаа ч, “биеэ засч, гэрээ зассан” жүжигчин О.Дуламсүрэн өдгөө нийгмийн хариуцлагынхаа төлөө өөрийн хобби, хүсэл мөрөөдлөө биелүүлж ийнхүү урлагт дахин хөл тавьсанд баяр хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.