Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал ТҮЛШ стандартын шаардлагыг бүрэн хангаж байна
Папарацци

Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал ТҮЛШ стандартын шаардлагыг бүрэн хангаж байна

Эрхэм админBy Эрхэм админ01/18/2022Updated:06/15/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сайжруулсан шахмал түлшний чанар муу байна. Үүнээс үүдэлтэй утаа ихэслээ гэх шүүмжлэл гарах боллоо. Тэгвэл сайжруулсан шахмал түлшинд үнэхээр асуудал байна уу, чанар муу байна уу гэдэгт хариулт авахаар Тавантолгой түлш ХХК-ийн IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ж.Батбилэгээс дараахь асуултад тодруулга авлаа.

-Сайжруулсан шахмал түлшний чанар үнэхээр муудсан уу? Утаа юунаас үүдэлтэйгээр нэмэгдээд байна вэ. Үүнд тайлбар өгөөч?

-Товчхон хариулъя, чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Технологийн горимд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш буюу хатуу түлшийг үйлдвэрлэж эхэлсэн 2018 оныхтойгоо яг адилхан орц, найрлага, түүхий эдээр өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар аль нэг орц найрлагыг нь багасгасан зүйл огтоос байхгүй. Үүнд, хяналт тавих эрх бүхий байгууллага болох мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ хийлгэж байгаа. Шинжилгээгээр техникийн шаардлага хангаж байгаа гэсэн  дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол улсын хатуу түлшинд баримтлах стандартыг тогтмол хангаж байгаа гэсэн үг.

Тэгэхээр яагаад утаа ихсээд байгаа юм бэ гэдгийг олон хүн надаас асууж байна. Би хувьдаа хэрэглээтэй холбоотой утаа гэж хэлнэ. Яагаад гэхээр нийслэлчүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсныг бид хоёр дахин багасгаж жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцоолж үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. 2019, 2020 онуудад бид жилдээ 480-560 мянган тонн түлш л хэрэглэж байлаа шүү дээ. Ингээд бодохоор яндангаас гарах утаа хоёр дахин багассан нь ойлгомжтой. Гэтэл бүх нийтийн хөл хорио, өвчин зовлонгоос үүдэлтэйгээр энэ хэрэглээ огцом өсч байна. Бид жилдээ 600 мянган тонн хэрэглэх ёстой байтал өнөөдрийн байдлаар 650 мянган тонныг хэрэглэчихээд байна. Галлагааны улирал дуусахад энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Түлшний хэрэглээ механик байдлаар өсч байгаа учраас яндангаас гарах утаа нэмэгдэж байгаа юм.

-Уг нь иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээний картаар хязгаартай авч байгаа шүү дээ?

-Хэрэглээний карт нэвтрүүлсэн нь сайжруулсан түлшийг зөвхөн Улаанбаатар хотын айл өрхүүдэд худалдан борлуулахад зориулсан юм. Гэтэл энэ түлш хаа байсан Ховдын хязгаарт, Хөвсгөлд оччихсон байх жишээтэй. Энэ юуг хэлээд байна гэхээр, сайжруулсан түлш үнэхээр сайн, хэрэглэхэд хялбар, илч дулаанаа удаан хугацаанд барьдаг учраас иргэд хотоос авч гараад байна шүү дээ.

Нөгөө талдаа нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээ яагаад өсөөд байгаад холбогдох албаныхан үндэслэлтэйгээр тайлбарлаж байна билээ. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ өвөл 25 мянган айл өрх түр оршин суугчаар бүртгүүлж өвөлжиж байна. Энэ зөвхөн бүртгүүлсэн нь. Оюутан хүүхдээ дагаад орж ирсэн бүртгүүлээгүй хэчнээн айл байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ айл болгон, яндантай. Өвлийн хүйтэнд даарахгүйн тулд бүгд түлшний карт авсан байж таарна. Энэ мэтээр өсөлтүүд гарч байгаа.

-Тавантолгой түлш ХХК түлш үйлдвэрлэж иргэдэд худалдан борлуулахаас гадна, хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй эрдэлд хяналт тавьж ажилладаг. Ер нь, хэрэглэгчид юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Манай компани сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна өөрсдийн чиг үүргийн хувьд хүлээгээгүй чиг үүргийн ажлуудыг хавсран гүйцэтгэдэг. Борлуулат, түгээлтээ зохион байгуулан, угаарын эрсдлийг хянах, пийшин өрөх, яндан хөөлөх үйлчилгээ үзүүлэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулан хяналт болон засварын ажилтнуудыг 24 цагийн турш ажиллуулж байна. Энэ бол зөв, аюулгүй хэрэглээг хэвшүүлэх л гэж оролдож, мөн зав дадлыг бий болгох гэж зүгтгэж байгаа хэрэг.

-Баруун бүсийн үйлдвэрт гал гарч багагүй хохирол учирсан байх. Үүнээс үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гарчад нөлөөлж байна уу?

-Үйлдвэрийн шугамд гал гарснаас үүдэлтэйгээр хоногт үйлдвэрлэж байгаа түлшний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Учир нь, зүүн бүсийн үйлдвэрийн 6 шугамын хоёрыг нь аюулгүйн нөөцөд бэлэн байлгадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн шугамд доголдол гарсан тохиолдолд нөөц шугамыг ажиллуулж, хэрэгцээ шаардлагыг нөхөх зорилготой.

Таван Толгой түлш
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.