Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Түмэн шувуут -2 төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөр үйлдвэрлэнэ
Мэдээ

Түмэн шувуут -2 төсөл бүрэн хэрэгжсэнээр нэмэлтээр 80 сая ширхэг өндөр үйлдвэрлэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/30/2023Шинэчилсэн:06/28/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар “Түмэн шувууд” хувьцаат компанид ажиллаж, үйлдвэртэй нь танилцлаа-

2004 онд байгуулагдсан Аз жаргалыг үйлдвэрлэгч “Түмэн шувуут” Хувьцаат Компани нь Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай өндөгний үүр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлж байна.

Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан нийт 18 га газар эзэмшин 13000м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай. Нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.

Дэд сайд М.Ганхүлэг: Бид нэн тэргүүнд өндөгний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах шаардлагатай 

Монгол Улсын хүн амын өндөгний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2021 онд монголчууд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 430 сая болж нэмэгджээ. Мөн бид дийлэнхдээ ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас импортын өндөг авч байна. 2010 оны үед 30 гаруй шувууны аж ахуй байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөнд хаагдаж 10 аж ахуй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс харахад бид нэн тэргүүнд дотоодын өндөгний хэрэгцээг хангах шаардлагатай байна.

“Түмэн шувуут” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд: Бид энэ онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна 

Манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 90 орчим хувь, өндөгний хэрэглээний 50 хувийг гаднын улс орноос импортолж, багахан хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо бий. Тиймээс “Түмэн Шувуут” компани туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсон. Ингэснээр манай бүх үйл ажиллагаа нээлттэй болсон онцлогтой. Мөн бид өндөглөж байгаа тахиа, хөдөлмөрлөж байгаа ажилтнууд, хүртэж байгаа хэрэглэгчид аз жаргалтай байхад тэмүүлж ажилладаг. 2022 онд 97,7 сая, ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол 2023 онд 117 сая ширхэг өндөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна “Түмэн шувуут-2” төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар нэмэлтээр 80 хүнийг ажлын байраар хангаж, 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж байгаад талархаж байна.

Ххаахүя
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.