Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзлэж яваа яруу найрагчдын нэг бол Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайхан юм.
Тэрээр дөрвөн улирлаар нэрлэсэн дөрвөн шүлгийн ном гаргахаар зэхсэн ба гурав дахь ном “Чамд хадгалсан зун” номоо өлгийдөн авч номын баярт оролцох үеээр ийнхүү манай дуранд өртжээ.
“Чамайг хүлээсэн зун” номын Редактороор Хэлбичгийн ухааны доктор, судлаач Д.Ганболд, хавтасны зургийг МЗЭ-ийн шагналт, “Болор цомын эзэн” яруу найрагч М.Амархүү зуржээ. Тэрээр 2017 онд “Усанд хөвсөн намар”, 2021 онд “Араг үүрсэн хавар” номнуудаа хэвлүүлж байсан.
Б.Мөнхжаргал