Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана
Гэмт хэрэг

Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана

Эрхэм админBy Эрхэм админ09/26/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгээ нууцаар хийж, түүгээрээ тэднийг заналхийлж байсан, гадаадад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч, худалдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Сингапурын иргэн 64 настай Лох Сиен Чи гэх хүнийг өнгөрсөн оны есдүгээр сард ЭЦА-ныхан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10-1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Лох Сиен Чид холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм.

Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг Сингапурын иргэн болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хувийн байдалд дүгнэлт өгөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцээд Лох Сиен Чийг суллахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сингапурын иргэнийг 15.4 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Үүнийгээ давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-5 дахь хэсэгт “60-аас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оноохгүй” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан” хэмээн тайлбарласан юм.

Мэдээж гадаадын энэ иргэний хэргийн хохирогч болсон монгол охид, бүсгүйчүүд бичлэг нь хэдийд цацагдах бол хэмээн эмээж буй биз.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн бол Монгол Улсаас албадан гаргахаар заасан байдаг.

Улсын дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, өмгөөлөгч нар гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэснийх нь дараа Сингапурын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах нөхцөл бүрдэх юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.