Бүсгүйчүүдийн мөрөөдлийн цагаан морьт ханхүүгийн дүрийг бүтээж зарим бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу болсон царайлагаараа алдартай жүжигчин бол Г.Дөлгөөн-Аюуш. Намирсан урт үс, хархан нүд, өтгөн хөмсөгөөрөө гайхуулан даруухан алхах түүнийг крашлах хүн олон.
Тэрээшгр СУИС-ийн кино драмын ангийг төгссөн жүжигчин, найруулагч мэргэжилтэй. “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны Батхүүгийн дүр, “Single Ladies” киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан.
Урлагийн гэр бүлийн үргэлжлэл түүний ээжийг загварын салбарынхан андахгүй. Тэрээр Монголын кастингийн “Chance” агентлагийн захирал Б.Нарантуяагийн хүү юм.


