Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Яруу найрагч Мөнхбаярын Солонго: Яруу найргийн сайханг ээждээ зориулсан шүлэгнээсээ мэдэрсэн
Папарацци

Яруу найрагч Мөнхбаярын Солонго: Яруу найргийн сайханг ээждээ зориулсан шүлэгнээсээ мэдэрсэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/05/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Монголынхоо эрхэм багш нарт баярын мэндийг хүргэе. Бид энэ удаа Алтай нутгийн охин, Англи хэлний багш мэргэжилтэй ч авъяасаараа яруу найрагт дурлаж яваа бүсгүй найрагч Мөнхбаярын Солонготой ярилцлаа.

– Урилга хүлээн авч, ярилцаж байгаа таньд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Намайг Мөнхбаярын Солонго гэдэг. Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 2001 онд Боловсрол дээд сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ арван найм дахь хичээлийн жилдээ ажиллаж байна.

– Багш байх, багш мэргэжлийн тухай, багш хүний бахархалын юу вэ?
– Өглөө ажилдаа их яарч очдог. Хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ инээд, “Багшаа сайхан амарсан уу” гэдэг үгийг сонсох гэж их тэмүүлж, яардаг.

– Залуучууд хот зорьж байхад та нутагтаа үлдэж ажиллаж байна. Ямар шалтгаантай вэ?
– Хөдөө орон нутагт ажиллахын хамгийн сайхан нь тайван, амгалан байдал. Ус нь үнэгүй, агаар нь цээл, стресс бухимдалгүй байдаг. Чанартай мэдлэгийг хөдөө орон нутгийнхаа хүүхдүүдэд өгөх чин хүсэлтэй.

– Та хэрхэн утга уран зохиол, яруу найрагтай холбогдох болов?
– Бүр багад аав минь орой бүр үлгэр ярьж өгдөг байсан. Бага байхдаа хонинд явж байхдаа хадыг тайз болгоод, зураглалыг харж шүлэг бичих сэдэл төрж байсан юм даг уу даа.
– Таны хамгийн анхны шүлэг ямар шүлэг байсан бэ? Анхны шүлгийн ном нь ямар ном байв?
– Миний хамгийн анхны шүлэг “Хавар” гэдэг нэртэй хавар бичсэн шүлэг байдаг. Анхны ном 2019 онд“Солонгын ертөнц” гэдэг нэртэй гарсан. Ээж маань тэр үед өвдөөд би сахиж байлаа. Би ээжийгээ бурхантай булаацалдаж байна гэж бодсон. Тэгээд ээждээ зориулж “Ээж минь та бурханд хэрэггүй” гэдэг шүлгээ бичсэн. Маргааш нь ээж маань зүгээр болоод. Яг тэр үеэс ямар гоё юм бэ, яруу найраг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. /Уйлав/. Миний анхны номыг МЗЭ-ийн гишүүн Н.Пүрэв ах редакторласан.

– Уран бүтээлч хүний хувьд ном гаргах бол маш сайхан мэдрэмж байдаг. Сая анхны номоо дурсан ярилаа. Хоёр дахь ном хэвлэгдсэн, гурав дахь номоо тун удахгүй хэвлүүлэх гэж байгаа гэж сонссон.
– Тийм ээ. Миний хоёр дахь ном 2020 онд  “Ганц хувь бүсгүй” нэртэйгээр гарсан. Гурав дахь номоо хэвлэлтэнд өгсөн тун удахгүй хэвлэгдэхээр байгаа.

– Та хэд хэдэн дууны шүлэг бичсэн байдаг. Энэ тухай
– Тийм ээ. Би олон сайхан дууны шүлэгтэй болох хүсэлтэй байгаа. Миний шүлгүүд бол сэдэв нь их монгол ахуйтай ихэвчлэн өөрт төрсөн сэтгэгдэлээ л бичдэг. Миний уран бүтээлийг дэмждэг, хамтран ажилладаг бүх хүмүүстээ баярлалаа. Би хамгийн сүүлд “Хилчний гэргий” нэртэй уран бүтээлийг гаргасан. Уг дууг маань МУГЖ Б.Ганчимэг дуулсан. Мөн ая зохиогч Ж.Болдбаатартай хамтран “Нутаг”, “Амгалан аав” гэх мэт дуунуудыг сүүлийн үед бүтээжээ.
– Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Мөн таньд “Дэлхийн багш нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Цаашдын тань уран бүтээлд улам их амжилт хүсье.
– Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Ярилцсан Б.Мөнхжаргал

 

ярилцлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.