Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалын хамсаатныг шалгаж дууслаа
Папарацци

“Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргалын хамсаатныг шалгаж дууслаа

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн есдүгээр сарын 25-29-нд буюу өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 18-д нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Тэдгээр хэргийн дотор “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хил давж зугтсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай хамт яллагдагчаар татагдсан Г.Болдбаярт холбогдох хэрэг багтжээ.

Түүнийг 2022 оны арваннэгдүгээр сараас хойш шалгасан юм. Тухайн үед эл компанийн оффист хууль сахиулагчид нэгжлэг хийгээд Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх нартай хамт “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаярыг яллагдагчаар татан цагдан хорьсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Болдбаяр нь Н.Удаанжаргалтай бүлэглэн “Тавантолгой төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн туслан гүйцэтгэгчээр “Турботек” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутгагдаж байгаа юм. Уг нь түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр НПГ-т шилжүүлсэн ч прокурор хянаад нэмж тодруулах зүйл зайлшгүй байна гэж дүгнэн дахин шалгуулахаар АТГ-т буцаасан аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.