Сүүлийн хэдэн өдөр сэтгэл сэрдхийлгэм мэдээ мэдээлэл сошиал орчинд түгээд буй. Болж буй үйл явдалтай холбогдуулан хүн бүр тэр тусмаа олны танил эрхэмүүд ээлж дараалан эмгэнэл илэрхийлэх болсон. Харин ийм үйл явдлыг өөрийнхөө дагагчийг өсгөх нэг арга болгож байна. Өнөөдөр эмгэнэн гашуудаж буй дүр эсгэж гоё зураг авахуулж, маргааш бараа рекламддаг хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Энэ шүүмжлэлд өртөгчдийн нэг бол Уранхолбоо буюу бидний сайн мэдэх Гала хамтлагийн Ану юм. Тэрээр энэ бүхний эсрэг тайлбар хийжээ. “Зүй бусаар хорвоог орхисон охины араас эмгэнэл илэрхийлж зул өргөсөн маань буруу зүйл гэж бодсонгүй Эх хүний хувьд сэтгэл минь өвдөөд хүүхдүүдрүүгээ биш талбайг зорьсон минь алдаа гэж бодсонгүй
Хөөрхөн зургаа тавилаа л гэнэ. Өчигдөр зураг авалттай байсан.Ажлын залуучуудтайгаа хамт очиж талийгаачийн араас 108 зул өргөсөн.Тэгээд яах байсан юм бэ? Зураг авалтанд зориулаад будчихсан нүүрээ арилгаад муухай царайлаад уйлаад зогсох нь тэр хүмүүсд таалагдах байсан юм уу?Харин энэ чинь худал хуурмаг нь юм бишүү??? Хүнд таалагдах гэж амьдармааргүй байна.Үнэн байж амьдармаар байна.
Өчигдөр талбай дээр 21 цагт зул өргөхөөр очоод яриа авая гэсэн сэтгүүлчдэд ч яриа өгч үзэл бодлоо илэрхийлсэн.Харин орой харихын өмнө хамт зул өргөсөн ажилтны маань дарсан зургууд ирсэн байхаар нь Монгол орноо сайн сайхан болгоно оо гэсэн итгэл үнэмшилтэйгээр тэкст бичиж пост оруулсан.
Зураг үзээд нэгийг бодож энэ бүхэнд цэг тавиад хүүхдүүдийнхээ төлөө босоод ирэх сэтгэл нь байгаа гэж итгэж оруулсан. Учир нь энэ пэйжийн дагагчид маань дандаа ээжүүд, эмэгтэйчүүд, энэрэнгүй зүрх сэтгэлтэнүүд байдаг.
Харин зургийг минь оруулаад элдвээр хэлж бичээд байгаа хүмүүсд хэлэхэд сэтгэл чинь тайвширч байвал болжээ.
Түүнээс би та бүхэнд гомдож тунихгүй.Өдөржин зурагтай байгаад ядарсан ч мөн чанар минь зулгаагаад талбай дээр очиж чин сэтгэлээсээ залбирч зул өргөсөн минь үнэн болохоор өөрөө өөртөө үнэн хийгээд тухтай байна.
Энэ дашрамд хэдэн зүйл хэлэхэд бидэнд тайвшрах аливааг эрүүлээр харах нь нэн чухал байнаа.
Миний талаар пост бичиж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүмүүс байх шиг байна.Эх хүний зүрх сэтгэл дотор юу оршдогийг юу хамгийн үнэ цэнтэй байдгийг тэр хүмүүс бүрэн ойлгохгүй байх нь аргагүй учир ойлгож, уучилъя аа.Эрэгтэй эмэгтэй гэж ялгах дургүй ч яг энэ тохиолдол дээр хэлмээр байна.
Ээж хүн үр хүүхдээ юугаар ч наймаалцдаггүй юм шүү!!!
Өнөөдөр бид нэгнээ хэмлээд элдвээр бичээд сууж байх хооронд дараагийн хүүхдийн эрх нь зөрчигдөж хохирч байвал яах вэ???Иймдээ л бид энэ нийгмийг хамт бүтээчихсэн байна гэдгийг харахгүй байна уу?Утгагүй талцал. Хэнд ч хэрэггүй амбиц хар амиа хичээсэн амьдрал… Ухаарч харвал яасан юм бээ???
одоо ч бид талцаж суух цаг нь биш ээ. Нэгдээд хамтраад хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажилламаар байна.Өөрт байдаг амбицаа ядаж хүүхэд гэдэг ганцхан сэдэв дээр орхичихмоор байна.
Би та бүхний хоолноос хуваалцах гээд байгаа юм биш шүү дээ.Айх хэрэггүй!
Миний тухайд зүгээр нэг цэцэрхэгч байх хүсэлгүй 2007 оноос хойш Хөөрхөн дэлхий ТББ-ын үйл ажиллагааг аваад явж байна.Энэ хугацаанд олон мянган хүүхдийн эрхийн төлөө ажиллаж байсан нь худал зүйл биш юм аа.Одоо харин Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөн Хүчирхийллийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар багаа бүрдүүлээд ажиллаж байна.Тиймээс ямар ч нам, эвсэлд харьяалалгүй, ямар нэгэн хүний цүнх баригч биш над руу дайрахаасаа илүү надтай нэгдээд өгөөч ээ гэж хүсье.
Тэр хүсээд байгаа тайван амгалан, айдасгүй, аюулгүй тэгш боломж олгосон нийгмийг чинь хамт бүтээлцье.Чин сэтгэл нь байна.Мэдээж болохгүй бүхэн энэ Монгол Улсад л байна. Гэхдээ
Монголоо үгүйсгэж Монголоо зүхэж Монголоо харааж амьдрахын оронд Монголдоо сайхан амьдрах боломжийг хамтдаа бүтээж,шудрага бусыг халж, шинээр бүхнийг бүтээгээд үзье гэж хэлмээр байна.
Бидний үр хүүхдүүд ч айдасгүй аюулгүй амьдрах төрмөл эрхтэй!!!
Энийг уншиж суугаа та Монгол Улсдаа эрүүл аюулгүй орчинд айдасгүйгээр амьдрах боломжийг хүүхэд багачууддаа олгохын төлөө нэгдэх үү?Өөрөөсөө асуугаарай” гэв.