Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрдэнэс Тавантолгой эдийн засагт ямар нөлөө үзүүлэв…
Мэдээ

Эрдэнэс Тавантолгой эдийн засагт ямар нөлөө үзүүлэв…

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2023Updated:10/27/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Эрдэнэс Тавантолгой эдийн засагт ямар нөлөө үзүүлэв...
Экспортын гол тоглогч нь “Эрдэнэс Тавантолгой” байлаа. Монгол Улс 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний салбарт шинэ амжилтаар бүртгэгдэж байна. Үүний 20.6 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлэв. Онцгой дэглэмтэй энэ хугацаанд компанийн амин үзүүлэлтүүд уруугаа бус өөдөө тэмүүлжээ.

Нүүрсний экспорт эдийн засгийн гол найдвар болж байгаа энэ цаг үед “Эрдэнэс Тавантолгой” шинэ, шинэ рекордын эзэн болсоор. Монгол Улс энэ онд нийт 50 сая тонн нүүрс борлуулах нь нэгэнт тодорхой болж, үүнээс давсан амжилт ч үзүүлэхүйц үр дүнгүүд гарч эхэлсэн. Эргэн сануулахад, жилийн өмнө нүүрсний экспортын төлөвлөгөө тэс өөр байв. 40 сая тонн хол сонсогдож байсан үе. Тэгвэл өнөөдөр 50 бус 60 сая тонн ч ойрхон харагддаг боллоо.

Нэг жилийн хугацаанд нүүрсний экспортын биет хэмжээ урьдын хүлээлт, таамгийг орвонгоор нь эргүүлж, экспорт нэмэгдэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшлийг улам бататгаж орхив. Зах зээл, заяа хоёр нь ч түшлээ. Экспортын гол тоглогч нь “Эрдэнэс Тавантолгой” байлаа. Монгол Улс 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний салбарт шинэ амжилтаар бүртгэгдэж байна. Үүний 20.6 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлэв. Энэ нь нийт экспортын нүүрсний 42 хувь юм.

395104537_704799261672353_8317369574391207437_n

Борлуулалт сайжрах хэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н улсын төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгджээ. Тус компани онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь компанийн бүх цаг үеийн түүхэн дэх нийт татварын 46 хувийг эзэлж байна. Онцгой дэглэмтэй энэ хугацаанд компанийн амин үзүүлэлтүүд уруугаа бус өөдөө тэмүүлжээ. Тухайлбал, нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, цаашид ЭТТ ингэж ажиллах болох юм байна, болдог юм байна гэсэн жишиг тогтоов. Үүнд зах зээлийн орчин нөхцөл, худалдан авагч орны харилцаа, хандлага ч нөлөөлж таарна.

Компанийн орлогоор үйл ажиллагаа, ажлын үр дүн яригдана. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд ЭТТ 32.7 сая тонн нүүрс борлуулж, нийт 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэхүү борлуулалтын орлогын үзүүлэлт компанийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаан дахь хамгийн өндөр орлогын дүнд тооцогдож байна.

395063650_704788385006774_1612359566643574665_n

Нүүрс манай улсын экспортын гол бүтээгдэхүүн. Үүгээр зогсохгүй валют болон татварын орлогын гол бүрдүүлэгч болсон. Нийт экспортын 60 хүртэлх хувийг энэ онд нүүрс дангаараа бүрдүүлэхээр байна. Нүүрсний экспортын орлого ч жилийн өмнөх үетэй харьцуулахад өсөлттэй гарах магадлал бат нот бэхжсээр. Дээрх эерэг үзүүлэлтүүд “Эрдэнэс Тавантолгой”-д Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан цаг хугацаанд гарсан үр дүнгүүд юм.

Нүүрсний экспортын орлого өссөн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтыг тогтворжуулахад хамгийн чухал нөлөө үзүүлж байна. Улсын гадаад валютын албан нөөц есдүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларыг давж, өмнөх жилээс 1.6 тэрбумаар нэмэгдэв. Энэ нь 48 хувийн өсөлт юм.

Нөхцөл байдал жилийн өмнө амаргүй байлаа. ОУВС Монгол Улсыг дефолт зарлах 10 улсын тоонд оруулж байв. 2022 оны аравдугаар сард гадаад валютын албан нөөц эрс багасаж, гадаад төлбөр тооцоог хэвийн хийхэд хүндрэл учирч, ам.долларын ханш эдийн засгийг доргиосон. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй уул уурхайн төрийн өмчит компаниудад ГВАН-ийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх үүрэг даалгавар Засгийн газар өгч, үр дүнг нь хэмжих тоолуур гүйж эхэлсэн байлаа. Өнөөдөр харахад, валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засагт, бизнест, айл өрхийн амьжиргаанд ханшийн дарамтыг хааж, төгрөгийн ханш тогтворжих гол баталгаа болжээ.

395014757_704797085005904_2295814076248309319_n

Монгол Улс нүүрсээ хил үнээр, биржээр зардаг боллоо. Ингэснээр далд эдийн засаг ил болж, нүүрс дагасан бизнесүүд бүртгэлтэй, энд эргэлддэг мөнгөний урсгал татвараар дамжин төсөвт орлого нэмлээ. Экспорт нэмэгдсэнээр хямрал, хүндрэл холдож, эдийн засаг сэргэж эхэллээ. Эдийн засаг оны эхний хагас жилд 6.3 хувиар өсөж, мартагдсан өсөлт эргэн ирэв. Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс гарч, ковидын дараах эдийн засгийн эрчим нэмэгдлээ.

Монгол Улсад эрдэс бүтээгдэхүүнийг биржээр борлуулах эрх зүйн орчин бүрдэж, үр дүнд нь “Эрдэнэс Тавантолгой” 54 удаагийн арилжаанд оролцож, 7.2 сая тонн нүүрс борлуулж, 359.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Олборлолт, экспорт, орлого сайжрахын хамт компани 363.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийжээ. Эдийн засагт, төсөвт, уул уурхайн салбарт түүхэн чухал үүрэг гүйцэтгэх “Эрдэнэс Тавантолгой”-н нэг жилийн хугацаанд гаргасан амжилтуудыг тоймлоход ийм.

Компани зах зээл, засаглал, дэд бүтцийн сорилт дундуур урагшилж байна. “Нүүрсний хулгай”-ын дуулиан нэг талдаа гараагүй ч “Эрдэнэс Тавантолгой”-руу өнгийх, сонирхох, тэнд очих хүсэлтэй хүмүүсийн мянган хүсэл дундаршгүй. Эцсийн шийдийг ууган нам, улсын Ерөнхий сайд, Засгийн газар эцэслэн болгооно. Онцгой дэглэмтэй, БЭТ томилсон нэг жилийн тоонууд эдийн засагт итгэл нь байлаа.

 

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.