Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргана”
Мэдээ

“Та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргана”

Эрхэм админBy Эрхэм админ10/29/20232 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын шинэ захирагч Х.Нямбаатар ойн өдрийн хүрээнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид аа!

Та бүхэндээ Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Дөрвөн зууны намтар, түүхтэй төв Азийн нүүдэлчдийн эсгий хот он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаанд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, нүүдэлчдийн өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахины суурин соёл иргэншлийн ололт амжилттай хослуулан, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв цэг болон хөгжсөөр байна.

Энэхүү хөгжлийн явцад төвлөрөл, төлөвлөлт дагасан хүн төрөлхтний асуудлууд Улаанбаатар хотыг тойрсонгүй, Та бид олон сорилт, бэрхшээлтэй өнөөдөр ч нүүр тулсаар байгаа билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг түргэтгэхийн тулд хотын эрх зүйн орчныг шинэчлэн, сайжруулах нь нийслэлийн удирдлагын багийн үүрэг хийгээд, гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна. Үндсэн хууль дахь Та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх, ашгийг ханган Улаанбаатарын хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно.
Нийслэл Улаанбаатар хотын түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

2 сэтгэгдэл

  1. зочин on 10/30/2023 20:01

    хотын төвд баячууд дарга нар түгжирэхгүй, ядуучуудыг хотын захад түгжирүүлэх нь үү… баахан том зогсоол байгуулж мөнгө дэмий зарцуулах нь, тэр нь бас л аргацаасан ажил болно._ тэрний оронд нэг мөр замын уулзваруудыг давхар болгох ажилд хөрөнгө-ийг шууд шийдээд явбал хотын хөдөлгөөн хамгын хурдан амархан шийднэ … Хотын даргаа ….

  2. хоты on 10/30/2023 20:25

    ХОТЫН ДАРГАА…..ХОТЫН ТӨВД БАЯЧУУД ДАРГА НАР ТҮГЖИРЭХГҮЙ, ЯДУУЧУУДЫГ ХОТЫН ЗАХАД ТҮГЖИРҮҮЛЭХ НЬ ҮҮ… БААХАН ТОМ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ МӨНГӨ ДЭМИЙ ЗАРЦУУЛАХ НЬ, ТЭР НЬ БАС Л АРГАЦААСАН АЖИЛ БОЛНО._ ТЭРНИЙ ОРОНД НЭГ МӨР ЗАМЫН УУЛЗВАРУУДЫГ ДАВХАР БОЛГОХ АЖИЛД ХӨРӨНГӨ-ИЙГ ШУУД ШИЙДЭЭД ЯВБАЛ ХОТЫН ХӨДӨЛГӨӨН ТҮГЖИРЭЛ ХАМГИЙН ХУРДАН АМАРХАН ШИЙДЭГДЭНЭ … ХОТЫН ДАРГАА ….

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.