Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХБНГУ-тай Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжүүлэн ажиллана
Мэдээ

ХБНГУ-тай Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжүүлэн ажиллана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/14/2023Шинэчилсэн:11/20/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Идо Вебэр нар болон албаны хүмүүсийг хүлээн авч, хоёр талын хамтарсан уулзалт хийв.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:- “Хоёр орон ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн. Мөн “Уур амьсгалын ногоон сан”, “Даян дэлхийн байгаль орчны сан”, “Дасан зохицох сан” гэх мэт олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсний дотор Монгол орны цэвдгийн асуудалд анхаарал хандуулж, судалгаа, хамгааллын ажлуудад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИУД БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ АРГА ХЭМЖЭЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХГҮЙ БАЙХ УРИАЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНЭлчин Сайд Хэльмут Кулитц хэлэхдээ “Олон Улсын санхүүжилтийн байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх арга хэмжээнд санхүүжилт олгохгүй байх уриалга дэвшүүлж буйг онцолж, байгаль хамгааллын чиглэлд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах боломжтой гэв. Мөн тун удахгүй болох COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 28 дугаар бага хуралд хоёр орны үзэл санааг нэгтгэх, адил төстэй арга хэмжээг хамтатгах хүсэлт тавив.

БОАЖЯ 2023 онд жилдээ багтаан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар үйл ажиллагааны төлөвлөгөө /action plan/-ийг эцэслэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөдөө аж ахуй, бэлчээр, газар ашиглалт, ус, ой, цөлжилт газрын доройтлоос сэргийлэх, хөрс ургамал хамгаалах зэрэг олон ажлыг дурдаж болох юм. Иймд COP28 хурлын өмнө хоёр талын мэргэжилтнүүдийг оролцуулан дахин уулзалт хийж, саналаа нэгтгэе гэдэгт хоёр тал харилцан тохиролцов.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АСУУДЛААР

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:- Монгол Улсын Засгийн газраас 2023,2024,2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба энэ жил Европын орноос ирж буй жуулчдын ихэнх хувийг Франц Улсын жуулчин эзэлж байгааг дурдаж уг үзүүлэлтэд ХБНГУ-ын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажилд идэвхтэй ажиллахыг хүслээ. Мөн олон жилийн турш Монгол Улсын төлөөлөгчид ITB Берлин, СМТ олон Улсын экспо-д хамтран зохион байгуулагчаар оролцож байсан бөгөөд уг туршлагад тулгуурлан Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчлах “Welcome to Mongolia арга хэмжээг дэмжин ажиллахыг хүслээ.

БОАЖЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.