
Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгууллаа. Уг тэмцээнд ерөнхий боловсролын 15 сургуулийн багш, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч мөн тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган амжилттай оролцлоо. Тэмцээнд тэргүүн байранд С.Оюунбат багштай 97 дугаар сургуулийн “Сансарын цуурай” баг, дэд байранд Б.Дорждэрэм багштай 157 дугаар сургуулийн “Together” баг, гутгаар байранд Б.Батзаяа багштай 102 дугаар сургуулийн “Хар сүлд” баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.


