“Гангараа” дуугаараа Монгол эрчүүдийг магтан дуулсаар нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайг бий болгосон дуучин МУСТА Н.Мөнгөншагай сүүлийн үед өөрийнхөө нууц авьяасыг нээж, хөгжмийн зохиолч болсон гэнэ шүү. Тэрбээр шинэхэн нууц авьяасаа “Шинэ жилийн тухай би дуулах дуртай” хэмээх өөрийнхөө шинэ уран бүтээлд гаргасан ажээ.

МУСТА Н.Мөнгөншагай шинэ жилийн баярт дуртай нь ийнхүү ая зохиож бүтээл болгох онгодыг хайрласан байна. Тиймдээ ч анхны зохиосон аян дээрээ яруу найрагч Х.Соёомботой хамтарснаар “Шинэ жилийн тухай би дуулах дуртай” дууг бүтжээ. Одоо тэрбээр шинэхэн дуугаа чухам л шинэ жилийн баярт дуулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэнэ.
Нийтийн дуучдаас тэр бүр шинэ жилийн ду дуулаад байдаггүй болохоор шинэлэг бүтээл содон бөгөөд сонин байх биз ээ…
МУСТА Н.Мөнгөншагайн будаг нь “ханхалсан” шинэ уран бүтээл болох “Шинэ жилийн тухай би дуулах дуртай” дууг хүргэж байна.

