Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудын хахуулийн хэрэг шүүхэд шилжлээ
Мэдээ

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудын хахуулийн хэрэг шүүхэд шилжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/06/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тэднийг албан тушаалаа урвуулж, бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсний хариуд хахууль авсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.4-2-ын нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж.

О.Сайнбаяртай хамт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба нарыг шалгаж байгаад тусгаарлан шүүхэд шилжүүлсэн гэнэ. Харин Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба нарыг АТГ-т үргэлжлүүлэн шалгасаар буй юм.
Нэр дурдсан албан тушаалтнуудыг хясан боогдуулах замаар бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьснаас 284-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээр хэргийн дотор, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, өмчлөх эрхийн эсрэг 69, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, мөрийтэй тоглоом зохион байгуулсан тав, авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны дотор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай холбоотой үйлдэл багтсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.