Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээсийг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардуулав
Мэдээ

Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээсийг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардуулав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/04/2024Шинэчилсэн:01/05/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм.

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв.

Батламж гардуулах ёслолд Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музей, “Чингис хаан” үндэсний музей, Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, дуун хөрвүүлэгч Го.Аким, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар ба Соёл, урлагийн газар, музей, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж, ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн батламжийг гардан авлаа.

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оны Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэхээр тогтоод байгаа билээ.

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо нь 2023 оныг хүртэл Монгол Улсын Үндэсний номын санд төвлөрөн үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2021 оны 5 дугаар сард болсон хуралдаанаараа Цогт хунтайжийн хадны бичээсийг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Акимын хамт Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дуутын хар чулуунаа биеэр очиж ажилласны үр дүнд, нэр дэвшүүлэх маягтыг бэлтгэн боловсруулсан юм.

/ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн маягттай https://online.flippingbook.com/view/311185263/ энэхүү холбоосоор танилцана уу./

ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, 2017 онд “Есөн эрдэнийн Ганжуур” бүртгэгдээд байсан бол ийнхүү “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” бүртгэгдлээ.

ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС

Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дэх хан Богдсын аху газар

Дээр дорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Агнистайн агуй дахь бодисадва нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Энд хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

со Соёлын бүтээлч сар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.