Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Согтуурал хэмжих багаж авах хөрөнгөөс завшсан ИТХ-ын даргыг шүүхэд шилжүүлэв
Мэдээ

Согтуурал хэмжих багаж авах хөрөнгөөс завшсан ИТХ-ын даргыг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/19/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  1. Орон нутгийн удирдах албан тушаалтнууд төсвийн болон хандивын хөрөнгөөс ямар нэг арга сүвэгчлэн завшиж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюушид холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхдээ шилжүүлжээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт сум дахь Цагдаагийн хэсэгт драгер буюу согтуурал хэмжих багаж авах төсвийг нь баталсан гэнэ. Улмаар бөгөөд “Буянт Ундрах шим” гэх компанитай уг багажийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг нь түүндээ “Alcotest 7510” загварынхыг авахаар болсон аж. Гэвч хямд үнэтэй “Alcotest 6820” загварын багаж хүлээн авч, зөрүү мөнгийг нь завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна.

Орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөс завшиж, өөртөө давуу байдал бий болгосон тохиолдол Говь-Алтай, Өвөрхангайн сумуудад ч гарчээ. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Түмэндэмбэрэл 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих, тус бүр нь 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй талбай хашаажуулах, услалтын систем бүтээн байгуулах ажлыг хүүгийнхээ найз болон өөр нэг иргэнтэй шууд гэрээ байгуулж, 16 сая төгрөгийг нь банкаар дамжуулан өөртөө авсан хэрэгт холбогдож, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Тэрбээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ, мэргэжилтэн Т.Болд нартай хамт тендерийн шаардлага хангаагүй “Өнө гурван баян” ХХК-ийг шалгаруулах боломж бүрдүүлж, 185.1 сая төгрөг тухайн компанид шилжүүлсэн хэрэгт холбогдсон гэнэ.
Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга А.Алтанхуягт холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2022 оны нэгдүгээр сард нэг га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг тус газарт ирүүлэх албан бичиг Засаг дарга нартаа хүргүүлсэн гэнэ. Гэтэл тэрбээр сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэд хэдэн хүнд давуу байдал олгосны дотор Есөнбулаг сумын ИТХ-ын албан тушаалтнууд байжээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Төгөлдөрийн бэсрэг алим, ИТХ-ын төлөөлөгч Т.Санчир-Одын хамаарал бүхий хүний алим, жимс төслийн, иргэн Б.Өлзийсайханы хүлэмжийн төслийн санхүүжилтийн тус бүр 30 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн албан бичиг илгээж давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.