МУГТ Г.Угалзцэцэг “Хүмүүс баян, мөнгөтэй нөхөртэй, хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг. Хүүхэдтэй зууралдахгүй, гэр орны ажил гэхгүй гээд л… Гэвч яг үнэндээ би өдөр бүр 5:30-д босож, 6:00-д ажилдаа ирж, 23:30-д гэртээ харьдаг.
Бүх зүйлийг өөрийн хөдөлмөрөөр олж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Би хүүхдүүдээ өсгөх үедээ өсгөж, гэр орны ажлаа амжуулах үедээ бүгдийг амжуулсан.
Хүсэл мөрөөдлөө орхихгүйн тулд өдөр бүр цүнхээ үүрээд жим лүү алхдаг байлаа. Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй алхаж, өсгийтэй гутал, даашинзаа зараад цээж мах, уураг аваад, багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан.
7 жилийн турш надад бэлтгэл хийлгүй амарсан өдөр байгаагүй. Надад ядарсан, ганцаардсан, болимоор санагдсан өдрүүд зөндөө бий. Гэвч би шантраагүй. Хичээсэн. Гэхдээ маш их хичээсэн. Би зүгээр аварга байхын тулд биш, бүр маш том мөрөөдөлтэй. Би тэр зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй байна” гэжээ.