Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүгдэгчийн хувьд гурван өмгөөлөгчтэй бөгөөд нэг өмгөөлөгч нь ажил явадлтай, нэг өмгөөлөгч нь шүүх хурал давхардсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч хүсэлтийг хангаагүй аж. Тиймээс Н.Өнөрцэцэг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасаны дагуу Ерөнхий шүүгч хүсэлтийг хэлэлцэх хүртэл түр завсарлаад байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг
Эрүүгийн хуулийн
13.11.2.1 Хувь хүний нууцыг задруулах
13.14.1 Худал мэдээлэл тараах
18.3.1 Татвар төлөхөөс зайлсхийх
18.6.1 Мөнгө угаах
19.11.1 Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн зүйл ангиудаар буруутгаад байгаа юм.
Түүний шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон бөгөөд өнөөдрийн шүүх хурлын талаар бид шуурхай эргэж мэдээлэх болно.