Реппер Д.Дандий-Ядам өөрийн цахим хуудаснаа Парисын Олимпод “Сургалтын түнш”-ээр явсан талаарх мандат, зургаа нийтэлжээ.
Харин Жүдо бөхийн холбоо энэ тухай “Д.Дандий-Ядам нь Монголын Жүдо бөхийн холбоонд “Гадаад харилцаа хариуцсан менежер” албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд “Парис-2024” зуны олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан болно.
Олон улсын олимпын хороо болон олон улсын жүдо бөхийн холбоо нь бүртгэлгүй албан бус этгээдэд аливаа мандатыг дур зоргоор олгодоггүй болохыг мэдэгдье” гэж мэдэгдэл гаргалаа.
1 сэтгэгдэл
Өөрийнхөө картанд л доллар болгож хийсэн бншдээ