Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хариуцлагагүйн “зуд” нүүрлэсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будилаан №7 Спортын 24 холбоо санхүүгийн дэмжлэг авдаг ч тайлан, зарцуулалт нь “нууц”
Фото

Хариуцлагагүйн “зуд” нүүрлэсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будилаан №7 Спортын 24 холбоо санхүүгийн дэмжлэг авдаг ч тайлан, зарцуулалт нь “нууц”

Эрхэм админBy Эрхэм админ08/20/2024Updated:08/20/2024Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага.

 

Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.

 

Биеийн тамир спортын улсын хороо аль спортын холбоонд дэмжлэг үзүүлэхээ шийддэг. Үүний тулд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл судалгаа хийж дүгнэлтэд үндэслэн хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч ямар үндэслэл судалгаагаар спортын холбоодод санхүүжилт олгож байгаа нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр захирамжаар баталсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг хэрэжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 04 дугээр сарын 25-ны өдрийн А/72 дугаартай “Гэрээ батлах тухай” тушаалыг гаргасан. Уг тушаалаар спортын холбоодтой байгуулах гэрээний загварыг баталж, гэрээ байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Үндэсний шигшээ багийн хэрэгжилтийн хэлтэст үүрэг болгосон байна. Биеийн тамир, спортын усын хорооны даргын дээрх А/72 дугаартай тушаалаар баталсан гэрээний агуулга нь Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр захирамжаар баталсан журмын агуулгатай зөрчилдсөн, журмын зохицуулалтаас давсан, өөрөөр зохицуулсан, зарим тохиолдолд давхардуулсан хэм хэмжээг тусгаж, хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ нь бусдад давуу байдал олгох, төсвийн хөрөнгийг журамласнаас өөр үйл ажиллагаанд зарцуулах, завших, мөн хүнд суртал, чирэгдал үүсгэх эрсдэлтэй байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн A/72 дугаар тушаалаар холбоодтой гэрээ байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Үндэсний шигшээ багийн хэрэгжилтийн хэлтсийн дарга буюу нэг хүнд төвлөрүүлсэн нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй байна. Иймд чиг үүргийг хуваарилж, хөндлөнгийн хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, жил бүр спортын 24 холбоотой санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний дагуу их хэмжээний санхүүжилтийг (жилд дунджаар 10-20 тэрбум төгрөг)-ийг олгодог ч гэрээний гүйцэтгэл, санхүүгийн зарцуулалт ямар ч хяналтгүй, түүнчлэн гэрээний гүйцэтгэл гаргаж өгөөгүй холбоодод санхүүжилтийг нь үргэлжлүүлэн олгосоор байна.

Спортын холбоо тус бүртэй гэрээг байгуулж байгаа үнийн дүнг хэрхэн тооцсон үндэслэл, судалгаа, тооцоолол тодорхойгүй, хүлээгдэж буй үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт мөн тодорхой бус, хэрхэн гэрээ байгуулж, дүгнэж байгаа процесс нь ойлгомжгүй, цахим сан үүсээгүй байгаа нь Биеийн тамир, спортын улсын хорооноос уг үйл ажиллагаанд бодитой хяналт тавьж чадахгүй байгааг харуулж байна.

Гэрээний дагуу олгож буй санхүүжилтийн болон гэрээний төслийг удирдлагын зөвлөлөөр хэлэлцэхгүй, ямар тооцоо судалгаанд үндэслэн тухайн мөнгөн дүнг төсөвлөж байгаа нь тодорхойгүй бөгөөд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, гэрээний гүйцэтгэлд санхүүгийн баримтыг хуурамчаар бүрдүүлэх, тамирчдад төсвийг олгохгүй дундаас нь завших зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүд гарсаар байна.
Тиймээс энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй уулзаж тодруулахад: “АТГ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн амир спортын улсын хороонд 2023, 2024 онууудад төсөв, санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотойгоор зөрчил маргаан гарч байгаа тул албан зөвлөмж өгсөн. Албан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Шалтгаан нь БТСУХ-д хяналт тавих ёстой дээд шатны байгууллага нь АТГ-ын зөвлөмжийг биелүүлэхгүй байна.

Мөн БТСУХ-нд томилогдсон аба хаагчид нь мэргэжлийн ур чадвар хангалтгүй байна. Тиймээс АТГ-аас сургах ажиллагааг тогтмол хийж байгаа.

Ямар үндэслэлээр аль спортын хороонд мөнгө өгөөд аль холбоонд нь өгөхгүй байгаа юм бэ? Мөн цаашид санхүүжилт олгох бол гүйцэтгэлээр нь санхүүжилт өгөх, тайлан мэдээ өгдөггүй спорт хороонд өгөхгүй байх зэргийг шийдэх ёстой.

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Монгол хүний бие бялдарт сайжруулах цогц судалгаа байна уу? Үүн дээр үндэслэн цаашдын бодлого, төлөвлөлтөө зохион байгуулах шаардлагыг АТГ-аас тавьж байгаа. Судалгаа хийгээгүй байж аль нэг спорт хороонд санхүүжилт олгож байгаа нь Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасны дагуу бусдад давуу байдал олгож байгаа хэрэг гэдгээр бид БТСУХ-ны алба хаагчдад сургалт орсон. Нөгөө талаас спорт холбоод хариуцлагатай байх ёстой тул спорт хороодын дарга, нарийн бичгийн дарга, нягтлангуудад гурван удаагийн сургалт орсон. Нөгөө талаас спорт холбоодын үйл ажиллагаа тогтмол биш байна. Зарим спорт хороо нь тамга тэмдэгтэй хэрнээ байргүй, байртай нь байнгын орон тооны ажилтангүй байх жишээтэй. Санхүүжилтээ өөрсдөөсөө гаргаад явж байгаа сайн спорт хороо ч байна. Жишээ нь хэт холын марафон гүйлтийн холбоо өөрсдийн байртай, тогтмол ажилладаг байна.” Гэв.

Өөрөөр хэлбэл БТСУХ-ны эрх мэдэлтэн жилд спортын 24 холбоонд 10-20тэрбум төгрөгийн санхүүжилт хяналтгүй олгож, тайлангүйгээр зарцуулагдаж байгаа юм. Албан бус мэдээгээр пара спортын холбоодод санхүүжилт бараг олгогдоггүй гэх мэдээлэл байна.

Ийнхүү “царай харж” төсвийн мөнгийг спортын холбоодод харилцан адилгүй тарааж байгаа эрх мэдэлтэнд ямар нэгэн хариуцлага тооцох механизм байхгүй тул  дураараар авирлаж байгааг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа.
Тиймээс танил талаараа санхүүжилт авч, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байж болзошгүй энэ үйлдэлд аудит оруулж, хэрвээ зориулалтын бусаар зарцуулсан, хувьдаа завшсан бол хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай байгааг бид энэ удаад онцоллоо.

Холбоотой мэдээлэл

1.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1

https://www.tac.mn/article/145438

2.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод

https://www.tac.mn/article/145459

3.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №3 Ногоон пасспорт хэн дуртай нь авдаг

https://www.tac.mn/article/145495

4.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал

https://www.tac.mn/article/145502

5.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №5 Н.Оюунбат хууль зөрчин давхар алба хашиж байна

https://www.tac.mn/article/145561

6. Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №6 Олимп дэргэдээс нь үзэх дарга нарын төсөв 32 сая төгрөг

https://www.tac.mn/article/145614

Бэлтгэсэн А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

НИТХ-ын дарга Д.Ихбаяр анхны амьдралаас төрсөн охиноо”нууж”, хоёр дахь амьдралынхаа хүүхдүүдээ ил гаргав

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.