-Перу улсын Лима хотод өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий эхний өдөр Монголын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медалиар энгэрээ мялаав. Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарсан юм. Гэвч алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагдлаа.
Түүний хувьд 2024 он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.