Цагдаагийн алба хаагчид яллагдагч Б.Эрдэнэсүхийг өчигдрөөс эхлэн эрэн сурвалжилж, улс орон даяар самналт хийсний эцэст өнөө өглөө Тэрэлжийн гүүрэн дээрээс илрүүлэн баривчилжээ.
Баривчлагдах үедээ тэрбээр улаан цамц, хар маск зүүчихсэн байсныг эх сурвалж хэллээ.
Яллагдагч Б.Эрдэнэсүх яг одоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст байцаалт өгч байгаа юм байна. Түүнтэй хамт явж байсан найман настай хүү нь эсэн мэнд байжээ.

