Нөхөрт гарахад бэлдэж яваа дуучин А.Хишигдалайгийн нүцгэн шахам зургууд

Угийн шулуун шударга үгтэй гэгддэг дуучин А.Хишигдалай “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгад хаягдсанаас хойш хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгээгүй яваа. Хамгийн ихээр итгэж явсан хайртай залуу нь загвар өмсөгч Ю.Балжидмааг дагаж явснаас хойш дуучин маань өөртөө нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн. Гоо сайхны мэс засал хийлгэж, фитнессээр эрчимтэй хичээллэх болсон түүний гадаад төрх ч чамгүй өөрчлөгдөөд байгаа.

Харин сүүлийн үед өгзөгнөөсөө болоод нэлээд хэл аманд өртөж буй А.Хишигдалай хиймэл биш гэдгийг нь батлах гэж эгээтэй л нүцгэлэх нь холгүй аашилж эхэлсэн. Нэгэн удаагийн тоглолтын зурагнаас нь хойш түүнийг нүд, хамар, эрүүндээ мэс хүргэхийн сацуу өгзгөө томруулсан гэх яриа дагах болсон нь нууц биш. Үнэхээр ч хэтэрхий гэмээр фотошоп хийлгэсэн зургийг нь харахаар хэн ч тэгж бодох байх.

Нэг хэсэг “Тарагтай боов” нэвтрүүлгийг хөтлөх гэж эрээ цээргүй аяглаж байсан дуучин А.Хишигдалай одоо нүцгэн шахам зургуудаараа сонсогч фэнүүдээ алмайруулах хоббитой болжээ. Хэдий залуу насны гоо үзэсгэлэн, бие галбираа гайхуулах эрхтэй боловч цахим орчинд эрчүүдийн нүдийг хужирлах, өөрийн фэнүүдийн тоог өсгөх гэж ийм арга хэрэглэж байгаа нь тун ч хачирхалтай юм.

Ямар сайндаа л, рок попын зарим дуучид үүнийг нь “Рейтинг нь унаад ирэхээр нүцгэлээд эхэлдэг нь эмэгтэй дуучдын ядарсан арга юм даа” гэлцэж байхав.



