аргалсан мисс, урлаг соёлынхон, уяачид, харьсан бөх, эрх мэдэлтэй болж мөнгөжих л ганц хүсэлтэй жижиг хүмүүс, тэтгэвэртээ гарч өгдөггүй хөгшид, тарсан хамтлагийн орогнох газар засгийн алба болсон байна.
Төр хүчтэй бол улс хүчтэй байдаг гэдгийг хөгжиж тэргүүлж байгаа орнууд харуулж байна. Монголын төр яагаад улам хүчгүй болж улс орон доройтож байна вэ?
1990 оноос хойш төрийн өндөр босго үгүй болж дээр дооргүй шударга бус шуналт зальжин хүмүүс олон нийтийн эрх ашгийн төлөө гэсэн баг өмсөн авлигал авах, баяжих ганцхан хүслээр засагт сууцгааж байна.
Гэтэл яг төрд ажиллах ёстой мэдлэг боловсролтой, чадвартай шударга хүмүүс нь ажилгүй гудамжинд, буруу бүхнийг дотроо эвлэрэхгүй, ядуу тарчигханаар өдөр хоног өнгөрөөж, хэрэглэгдэхгүй байсаар хөгшрөн насан эцэслэж байна.