Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Төсөвгүй шүүх, багтаамжгүй танхим, зөрчигдсөн эрх
нийтлэлчид

Төсөвгүй шүүх, багтаамжгүй танхим, зөрчигдсөн эрх

coolBy cool08/14/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Хэргийн оролцогчдын нэгийнх нь бие өчигдөр муудсанаас үүдэж шүүх хуралдаан 21.00 цагийн орчимд завсарласан. Хохирогчийн өмгөөлөгчийн бие муудсан шалтгаан нь шүүх хуралдааны танхимын зай талбай хэтэрхий бага, амьсгалах агаар дутмагаас болжээ. Тус шүүхийн шүүх хуралдааны хамгийн том танхим нь 54.5 метр.кв талбайтай. Тэр танхимд шүүгч, шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, гэрч нийлсэн 35 хүн гурван өдрийн турш хуралдаж байна. Шүүх хуралдааны нээлтийн зураг авахаар орсон сэтгүүлчид шүүх хуралдааны танхимд хөл тавих ч зайгүй байгааг шагширсан билээ. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, өмгөөлөгч нь бөөр, бөөрөө нийлүүлж суугаад ч багтахгүй зайд шүүхийн үйлчилгээг авч байна.

Үүнээс өмнө 36 шүүгдэгчтэй гаалийн байцаагчдад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхэд 75 метр.кв талбайтай танхимд 50 гаруй хүн хэдэн өдөр хуралдаж, агааргүйтсэнээс болж мөн л асуудал гарч байлаа.

Дээрх хоёр танхим Монгол Улсын шүүхийн 120 шүүх хуралдааны танхимаас томдоо орно. 10 метр.кв талбайтай танхим цөөнгүй. Тэнд хэргийн оролцогчдын аюулгүй байдлын тухай ярихад ч хэцүү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн байрны нийтлэг шаардлагыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаатай байна” гэж заасан байдаг ч өдгөө 45 шүүхийн танхим зөвлөлдөх ч тасалгаагүй ажиллаж байгаа.

Монгол Улсын шүүх ийм эмгэнэлтэй орчинд иргэдэд үйлчилж байгаа нь төсвийн хомсдолоос үүдэлтэй. Шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг 2014-2019 онд таван жил дараалан 0 дүнтэй баталснаас үүдэж шүүхийн байрны асуудлыг шийдэх бүү хэл хэрэглэх компьютергүй болж байгаа аж.

Танхимд нь шүүхээр үйлчлүүлэгчид багтахгүйгээс гадна өөрийн гэсэн байргүй, гадаад дотоодын байгууллагын хаяанд толгой хорогдож байгаа найман шүүх Монгол Улсад бий. Архангай аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Багануур дүүргийн шүүхүүд Засаг даргын тамгын газрын байранд, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээсэлдэг. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүх прокурорын байгууллагын хаяанд үйл ажиллагаа явуулдаг. Хуульд шүүхийн байранд зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулна гэж заасан ч төсөвгүйгээс зөрчигдөж байгаа нь эмгэнэлтэй. Бүр хэзээ мөдгүй нурах дөхсөн актлагдсан байранд цөөнгүй шүүх иргэдэд үйлчилдэг гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлдэг.

Иргэд хэзээ хүртэл зай талбай, агааргүй орчинд шүүхийн үйлчилгээ авч, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг шүүх гадаад улсын байранд, бусдын хаяанд ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Жил бүр шүүхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулдаг ч УИХ-аар батлагдахдаа хасагддаг. 2014-2019 оны хооронд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв жил бүр “0” дүнтэй батлагдсан. 2020 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотод байрлах шүүхүүдийн барилгын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой Шүүхийн цогцолбор барилгын ашиглалтад оруулах, өөрийн байргүй зарим шүүхийн барилгыг ашиглалтад оруулах зардлыг тусгасан. Шүүх эрх мэдлийн салбарт учирч буй төсвийн хомсдолоос шалтгаалсан хүндрэлийг шийдэхэд Засгийн газар, УИХ анхаарна гэж итгэж байгаа” гэсэн юм.

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.