Робот нохой хүнд үйлчлэхэд бэлэн боллоо
АНУ-ын Флорида дахь Атлантын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Астро хэмээх робот нохой хүн төрөлхтөнд үйлчлэхэд бэлэн болжээ. Бос, суу, хэвт, хөл, аваад ир гэх зэрэг олон төрлийн сургуультай робот нохойд “хичээл” заахад сурах гэнэ.
3D хэвлэгчээр доберман үүлдрийн нохойг дуурайлган хийсэн робот нохой Астрод аюулын гарцыг суулгаж өгөх юм бол гамшгийн үед эзэндээ газарчлах бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дрон болгож ашиглах боломжтой юм байна.
Мэдээж олон орны хэл суулгаж өгсөн болохоор нохойтойгоо харьцахад асуудал, бэрхшээл гарахгүй. 45 кг Астро нохойг батлан хамгаалах салбарт зэвсэг болгон ашигласан ч болох гэнэ.