Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»ЗХЖШ-ын орлогч даргад хурандаа Ц.Жавхланбаатарыг нэрийг дэвшүүлснийг дэмжжээ
нийтлэлчид

ЗХЖШ-ын орлогч даргад хурандаа Ц.Жавхланбаатарыг нэрийг дэвшүүлснийг дэмжжээ

coolНийтэлсэн: cool08/21/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЗХЖШ-ын орлогч дарга нарын нэгийг чөлөөлж, оронд нь Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас гаргажээ. Үүнийг БХЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг тус яамны эх сурвалж мэдээллээ.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.14-т зааснаар ЗХЖШ-ын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тус штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх эрх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид бий. Энэ эрхийнхээ дагуу хурандаа Б.Жавхланбаатарыг томилуулах санал гаргасан гэх мэдээлэл БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна.

Батлан хамгаалах салбарынхны дунд энэ томилгоог эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тухайлбал, Ц.Жавхланбаатарын талаар “Ядаж л гадаад хэлний мэдлэг тааруу, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүйн зэрэгцээ АТГ, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан хүн” хэмээцгээж байв. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Дипломын болон түүнээс дээш боловсролтой, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлага, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх” хэмээн офицер, ахлагчид тавих шалгуур үзүүлэлтийг хуульчилжээ. Харин ЗХЖШ-ын орлогч даргад нэр дэвшиж буй хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд цэргийн стратегийн түвшний дээд боловсрол эзэмшээгүй гэнэ. Тухайлбал, ОХУ-ын ЗХЖШ-ын академи, АНУ-ын Нэгдсэн хүчний штабын коллеж (Joint Forces Staff College) зэрэгтэй ижил төрлийн сургууль төгссөн байхыг шаарддагийг хангаагүй гэж батлан хамгаалах салбарынхан үзэж байгаа юм.

Мөн ахлагч цолтой нэг залууг энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж ар гэрийнхнээс нь өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авсан ч Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь АТГ-т гомдол гарган хурандаа Ц.Жавхланбаатарыг шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. “Цагдаа, АТГ-т бусдыг залилсан, албан тушаалаа урвуулж, хамтран амьдрагчаа нэг ангид сул цалинжуулсан хэрэгт шалгуулж буй хүн ЗХЖШ-ын орлогч даргын албан тушаал хаших ёс зүй бий юү” хэмээн бухимдах офицер ахлагч нар цөөнгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.