Би унтаж чадахгүй байна. Гэнэтийн аймшигт мэдээ сонсоод цочирдож байна. Хамт явсан анд минь шоронд хоригдож байхад тавтай унтах уу?
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ой мод, газар усыг сөнөөсөн алтны хужаа нинжа нарыг илчилсэн Бээжин найзыг маань баривчилсан байна. Намайг бас баривчлахаар 10.10 ны шөнө дөлөөр эрүүгийн цагдаагийн газрын ахмад
Монголд миний гэрийн хаягаар очсон байна. Ийм байж болох уу? Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хужаа нинжа нарыг илчилсэн бичлэгтэй компьютеруудыг хураан авсан байна. Яг ийм учраас монголчууд бид дайн байлдаан болсон мэт 200.000 уулаа эх орноосоо зугтан гарч байгаа юм л даа. Яах уу ахан дүүсээ? Цагдаагийн газрын дарга нь ерөнхий сайдынхаа хийсэн ажлыг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Ингэж болдог юм уу?
Цагдаагийн дарга нь жирийн иргэнээ дураараа баривчилж, дураараа гэмт хэргийн гэрч баримтад халдаж болдог юм уу?
Бидэнд эх орон үлдсэн үү?
Хастөмөр ийн Бээжин найзыг маань суллахыг байгаль, эх орондоо хайртай хүн бүр шаардацгаая. Share share share.