Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Р.Эмүжин: Одбаяр одоо л төрөө өгзөгний шившигээс чөлөөлчихмөөр байх юм…
нийтлэлчид

Р.Эмүжин: Одбаяр одоо л төрөө өгзөгний шившигээс чөлөөлчихмөөр байх юм…

coolНийтэлсэн: cool11/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар нийтлэлчид бхйр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Энэ удаад сэтгүүлч Р.Эмүжин өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

За өнхрүүшдээ жолоодуулаад өгзөг илсэн гэх. Тэр нь баригдаад цагдаад мэдүүлэг өгч, Өмнөд Солонгосоос гарах эрхээ шалгагдах явцдаа 10 хоногоор хаалгачихлаа. Хүнээ авчирч, хуулиараа шийдье гээд л манайхан шуугиж байна. Солонгос өгзөгөө хамгаалж байхад манайх хүнээ хамгаалъя ч гэлцэх болов. Юу гээч? Одбаярыг эцгийнх нь нэрнээс илүү Монголоор, Монголын Үндсэн хуулийн цэцээр овоглон гаднын хэвлэл мэдээллийнхэн шуугиж байна. Яг энэ үед Одбаяраас зөв шийдэл л гарах хэрэгтэй байх юм. Дипломат эрх, хоёр улсын харилцаа, Монголын ҮХЦ-ийн дарга гэсэн элдэв цол гуншин, улсын нэр хүндтэй холбоотой асуудлаар бамбай хийлээ гээд үнэнийг тогтоох л ёстой бол тогтооно. Үнэндээ бол дипломат эрх гэж томроод байхаар чинь солонгосууд гаднын эрх мэдэлтэнд охидоо тавьж өгсөн болчих гээд, хоёр талдаа энэ хэргийн агуулга нь агуйн чинээ болчихоод байна. Тэгэхээр шуудхан л ” Миний нэртэй холбогдоод байгаа энэ асуудал бол хувь хүний хэрэг учраас Монгол Улсын төрийн албан тушаалаа хүлээлгэн өгч, зорчигч, энгийн иргэнийхээ хувьд шалгуулъя” гээд мэдэгдчихвэл өөрийнх нь хувьд төдийгүй манай улсын нэр хүнд талаасаа зөв алхам болох гээд байна даа. Солонгосын хэвлэлийнхэн дор нь шүүрч аваад л “Монголын ҮХЦ-ийн дарга албан тушаалаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувьд шалгуулахаа мэдэгдлээ. Хэдийгээр үйлчлэгчийн өгзөг илж зохисгүй үйлдэл гаргасан боловч монголчууд эх оронч, төрөө дээдэлдэг ард түмэн билээ” гээд мэдээлнэ дээ. Бас ч гэж учир зүй харагдана. Ядаж л үнэн худал нь мэдэгдэхгүй ядаргаатай тэнэг хэргээсээ улсаа чөлөөлж, ачаагаа үүрээд гарах зориг өвөрлөснийх нь төлөө үнэлнэ. Монгол эрийн нэг тийм зэвүүн араншин гаргаад мэдэгдэл хийчихвэл юугаа илэх нь одоо хамаа алга, яршиг зүгээр. Ийм шийдэл байсаар байхад араас нь манай төрийнхөн мэдэгдэл, ярилцлага энэ тэр үйлдвэрлээд, өгзөгний хэрэгт улсаараа унаж, төрөөрөө бүдэрчих гээд байх юм…яамаар ч хорвоо юм бэ дээ! Бөгс бөөрний хэргээс холхон явмаар байх юм, аргаа бараад үг дайв, үтэр түргэн эзэндээ хүрээсэй.

байр суурь
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.