Овьёосны гурил нь арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Хараад байхад хүмүүс овьёосыг төдийлөн ошоодоггүй юм шиг санагддаг. Арьсанд хамгийн сайн зүйл шүү дээ.
Батгатай арьсанд зориулсан овьёос, сонгины маск
Сонгино нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд овьёос нь арьсны нүхийг гүн цэвэрлэнэ. Түрхээд л зүгээр болчихдог гайхамшигт маск биш л дээ: Гэхдээ л хамгийн үр дүнтэй нь шүү.
Найрлага:
1/4 аяга буцалсан ус
1/3 аяга цэвэр овьёос
1 томхон шиг цагаан эсвэл улаан сонгино
1/2 цайны халбага зөгийн бал
Бэлтгэх: Овьёосондоо буцалсан усаа хийнэ. 5 минут хөртөл нь байлгана. Сонгиноо бутлагчинд хийж нухаш болгоод овьёостойгоо холино. Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа усаар зайлна. Маск тань хэт шингэн санагдвал зөгийн балнаасаа нэмээрэй. Маскыг хөргөгчинд 7 хоног хадгалж болно.
Бүх төрлийн арьсанд тохирох тараг овьёостой маск
Хийхэд хялбар хэрнээ арьсыг гүн цэвэрлэх гайхалтай үйлчилгээтэй. Найрлага:
1 цайны халбага сайн нунтагласан овьёос
1 цайны халбага хольцгүй тараг
Хэдэн дусал зөгийн бал
Бэлтгэх: Жижиг саванд овьёос, тарагаа нэмж сайтар хутгана. Бүлээн зөгийн бал хийнэ. Маскаа нүүрэндээ түрхээд 10 минутын дараабүлээн усаар угаана. Чийгшүүлэгч тос түрхээрэй.