Хөл дээрээ босч зогсоод нөхөртөө нэг л удаа хоол хийж өгөхийг мөрөөддөг бүсгүйтэй уулзлаа
Өглөө босоод очих ажлын байртай болохыг мөрөөдөж байгаа нэгэнтэй уулзлаа
Приүс 10 машин аваад таксинд яваад амьдралаа залгуулахыг мөрөөдөж байгаа залуутай уулзлаа
Дахиад ганц л сар илүү амьдрахын төлөө мөрөөдөж байгаа хүнтэй уулзлаа
Хүүхэдтэй болохыг чин зүрх сэтгэлээсээ мөрөөдөж байгаа гэр бүлтэй ч уулзлаа
Дулаан гэрт ядаж нэг шөнө унтаж тайван сэрэхийг мөрөөдөж байгаа хүнтэй ч уулзлаа.
Магадгүй олон хүний мөрөөдөл аль хэдийнээ таны амьдралд биелэлээ олсон байх.
Энэ өдрийг өөрт байгаа бүхэндээ талархаж эхлүүлээрэй. Учир нь танд талархах зүйлс маш их бий
Г.Наранбаатар