Ө.Содгэрэлийн сонгодог төрх

Монголын загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг нэгэн бол Ө.Содгэрэл. Загварынхан дундаа чамгүй өндөр боловсролтойд тооцогддог тэрбээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг, хаана ч энгийн загварлаг харагдахаа мартдаггүй нэгэн.

Загварын тал дээр маркетинг, менежмент хийхдээ тун ч гаргууд Ө.Содгэрэл даашинзны хорхойтон гэсэн шүү.
Өөрийн өвөрмөц содон төрхөө өмсөж буй даашинзад тохируулдаг. Энэ удаад тэрээр классик буюу сонгодог төрх бүрдүүлэхээ мартсангүй.

Дашрамд дуулгахад, Ө.Содгэрэл бас гутлын хоббитой гэнэ лээ. Өөрийнхөө овог нэрийг гутландаа мөнхлөн багагүй шүүмжлэлд өртөж байсан.

