Мали улсын гаалийн ажилтнууд 88 ширхэг 143 кг алтан гулдмайг хилээр давуулахыг завдсан хэргийг илрүүлжээ. Уг алтан гулдмайнуудын зах зээлийн нийт өртөг нь 8.6 сая ам.доллар болж байгаа гэнэ.
Уг алтан гулдмайг автомашин нуун хөрш улс руу хилээр гаргахыг завдсан бөгөөд гаалийн мэдүүлэгт энэ тухай огт мэдүүлээгүй байсан аж. Тиймээс мэдүүлгийг нягтлахаар шалгаснаар уг хэрэг илэрсэн байна.
Өнөөдөр нэг грамм алтны зах зээлийн ханш 60.44 ам.доллар болж байгаа бөгөөд дээрх алтны зах зээлийн ханшаар 8.6 сая ам.доллар болж байгаа аж.