Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар Монголчуудын бахархал болсон хосууд билээ.

Спортоос төрөн гарсан Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар 4 хүүхдийн эцэг эх бөгөөд үлгэр жишээ сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор багтана.
Хөл хорионы энэ үеэр Цагаанбаатар гэртээ уйдахгүй завгүй гэргийгээ амраасан шигээ гал тогоондоо эргэлдээд завгүй. Муугүй сайн тогооч гэдгээ цахим хуудасаараа дамжуулаад үзэгч фэнүүддээ үзүүлээд амжлаа.

Тэрээр цахим хуудаснаа”Баавар пицца гурилан дотроо бяслаг хийсэн бол янзын болох байлаа. Дараагийн удаа л тэгж үзье даа. Гэхдээ амт гэж кино” хэмээсэн байна.




