Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм- Яруу найрагч, МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очир
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм- Яруу найрагч, МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очир

coolНийтэлсэн: cool01/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь 1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхэлсэн билээ. Тэрбээр амьдралынхаа богинохон хугацаанд “Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, “Эрх сэтгэл” /1995/, “Гэнэн шувуу” /2000/, “Сар нарны урсгал” /2001/, “Миний цуглуулсан хорвоо” /2006/, “Ийм нэгэн амьдрал” /2007/, “Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, монголын утга зохиолын шинэ үеийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн авьяас билэг төгөлдөр яруу найрагч байв. Түүний яруу найргийн бүтээлүүд Монголчуудын оюун санааны амьдралын дүр зураг, оршихуйн дотоод мэдрэмж, уламжлалт сэтгэлгээ, гоо сайхны үнэт чанаруудыг хадгалсан мөн чанартай юм.

​А.Эрдэнэ-Очир нь Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Туурвин бүтээх хугацаандаа утга зохиолын ертөнцөд төдийгүй монголчуудын оюун санааны амьдралд яруу найргийн гайхамшигт бүтээлүүдээрээ өнө мөнхийн суу алдрыг олсон уран үгийн билигтэн, бичгийн суутан байлаа. Түүний шүлгүүд Орос, Хятад, Англи, Франц, Япон, Македон зэрэг улсын хэлээр орчуулагдаж, монгол хэлт яруу найргийг дэлхий дахинд танилцуулахад томоохон хувь нэмэр оруулсан билээ.

​Тэрбээр яруу найргийн шилдэг бүтээлүүдээрээ МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1998/, “Болор цом” наадмын тэргүүн шагнал /2002/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /2009/ Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч”, БНСУ-ын Ханчоны соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, Б.Явуухулангийн нэрэмжит шагнал, МУСГЗ /2017/ цол хүртжээ.

​Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь сүүлийн жилүүдэд МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухамсарт амьдралын сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан.

Монголын яруу найргийн сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир утга зохиолын үйл хэргийн төлөө зүтгэж яваад номын агаар сэлгэж, монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу тохиосон.

Монголын их утга зохиолын сод билэгт төлөөлөгч, монголын ард түмний хайртай хүү авьяас билэгт уран бүтээлч түүний эгэл даруу, эрдэм төгс гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.


сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.