ХОР ТУУХ ЭМЧИЛГЭЭ
Хор туух эмчилгээний тухай бичьe. Бага зэрэг тэвчээр шаардана.
Хонины гүзээ аваад давсгүйгээр маш сайн чанана. Шөлийг нь ууна. Энэ нь чиний биед байгаа булчирхайнуудад шингэсэн хорыг зайлуулна. Гүзээгээ бага багаар зажилж иднэ. Үүнийг нэг өдөр өөр ямар ч хүнс хэрэглэхгүйгээр хэрэглэнэ.
Маргааш нь элэгнийхээ хорыг гаргахын тулд хонины шинэхэн элгийг шүүрхий болгож, давсгүй чанаад шөлийг ууж элгийг зажилж иднэ. Ингэвэл элэг элэгнийхээ хорыг түлхэж гаргана.Цөс хамт цэвэрлэгддэг. Энэ үед бага зэрэг гүйлгэдэг. Тиймээс амрах үедээ хийвэл аятай.
Гурав дахь өдөр нь шинэ хонины давс багатай шөл уухад болно. Учир нь цэвэрлэгдэж тамирдсан биеэ тэтгэж байгаа хэрэг. Ингээд дөрөв дэх өдрөөс ямар ч хоол хорихгүй байж болно.
Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийгээд байвал хүмүүний бие эрүүл байдаг. Домчын судар. Хуулав